ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БА НУУЦЛАЛЫН БОДЛОГО

ЗОРИЛГО

Энэхүү бодлогын баримт бичгийн зорилго нь Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо /цаашид МАБМТ гэх/-ны хамрах хүрээг тодорхойлсон баримт бичигт заасан нэгжүүдийн мэдээллийн хөрөнгө болон бизнес процессууд, үндсэн болон дэмжих үйл ажиллагаанд мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог олон улсын зохих стандартын дагуу бий болгох, хэрэгжүүлэх, хэвшүүлэх, тасралтгүй сайжруулах, тэдгээрт хамаарах үйл ажиллагаанд баримтлах чиглэлийг тодорхойлоход оршино.

ХАМРАХ ХҮРЭЭ

“Мэйн Стрит Финанс ББСБ” ХХК-ийн /цаашид “байгууллага” гэх/ Мэдээллийн аюулгүй байдлын бодлогын хамрах хүрээ нь байгууллагын бизнесийн үйл ажиллагаа, түүнд ашиглагддаг компанийн өмч болох мэдээлэл болон түүнийг хадгалах, боловсруулах, дамжуулахтай холбоотой технологиуд болон тэдгээрийг ашиглаж буй компанийн нийт ажилтнууд, хамтран ажиллагч байгууллагууд, харилцагчдад хамаарна. Энэхүү бодлогыг байгууллагын Хувьцаа эзэмшигчид, Удирдлагын багийн гишүүд, Нийт ажилтнууд, Харилцагч зэрэг бүхий л оролцогч талууд өдөр тутамдаа мөрдлөг болгоно.

Бүртгүүлэх мэдээлэлд:

· Гар утасны дугаар

· Овог, нэр

· Регистрийн дугаар

· Харилцагчийн селфи зураг

· Харилцагчийн байршил шаардлагатай тохиолдолд (Location)

· Утасны хадгалагдсан дугаарууд (Phone Contact List)

Анхааруулга: Бид таны хувийн мэдээлэл болох овог нэр, регистрийн дугаар, зураг, утасны хадгалагдсан дугааруудыг зөвхөн зээл олгох судлах, эргэн төлөлт зэрэг зээлийн үйл ажиллагаанд ашиглах болно

1. Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр “Мэйн стрит финанс ББСБ” ХХК-нд дараах зөвшөөрөл, эрхийг олгох болно.

a. Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг хүлээн авч, хадгалах.

b. Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тэдгээрийн үнэн зөвийг шалгаж баталгаажуулах.

c. Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг таны авах боломжтой зээлийн хэмжээ, нөхцөлийг тодорхойлох, танд зээл олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд тантай байгуулах зээлийн гэрээний төслийг боловсруулахад ашиглах.

d. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг “Мэйн стрит финанс ББСБ” ХХК-ийн “PAYS” зээлийн аппликэйшны үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор дотоод хэрэгцээнд ашиглана.

2. “Мэйн стрит финанс ББСБ” ХХК-ийн “PAYS”зээлийн аппликэйшнд хувийн болон санхүүгийн мэдээллээ оруулахдаа дараах үүрэг хүлээнэ:

a. Хуурамч мэдээлэл оруулахгүй байх.

b. Бусдын хувийн болон санхүүгийн мэдээлэл оруулахгүй байх.

3. Хэрэв та энэхүү үйлчилгээний нөхцөлийн “2.a”-д заасныг зөрчин хуурамч мэдээлэл оруулсан тохиолдолд “Мэйн стрит финанс ББСБ” ХХК таны зээлийн хүсэлтийг хянаад зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй.

4. Хэрэв та энэхүү үйлчилгээний нөхцөлийн “2.b”-д заасныг зөрчин бусдын нэр, хувийн болон санхүүгийн мэдээллийг ашигласан, эсхүл дамжуулсан бол “Мэйн стрит финанс ББСБ” ХХК таны зээлийн хүсэлтийг хянаадзээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй. Та өөрийн хууль бус үйлдлийн улмаас тухайн мэдээллийн өмчлөгч, эзэмшигч болон “Мэйн стрит финанс ББСБ” ХХК-д учруулсан аливаа гэм хор, хохирлыг бүрэн хариуцна.

5. “Мэйн стрит финанс ББСБ” ХХК нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, “PAYS” зээлийн аппликэйшнийг зүй бусаар, эсхүл хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аппликейшнд хандах таны хандалт, хийж байгаа аливаа үйлдлийн түүхийг хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.

6. Хэрэглэгчийн зөвшөөрлийн дагуу цуглуулсан мэдээллийг дараах байдлаар ашиглах бөгөөд бусад зорилгоор ашиглах, гуравдагч этгээдэд задруулахыг хориглоно. Үүнд:

a. Зээлийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээллийг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд гаргаж өгөх;

b. Зээлийн эрхийн тооцоолол хийх, зээлийн эрхийн хэмжээг тооцоолох;

c. Зээл олгоход ашиглаж буй программ хангамж, аппликейшнд хөгжүүлэлт хийх зорилгоор программ хангамж хөгжүүлэгч байгууллагуудад гаргаж өгөх;

d. Зээл эргэн төлүүлэх зорилгоор ажил олгогч байгууллагад шаардлагатай мэдээллийг хүргүүлэх.

7. Хэрэглэгчид аппликейшнийг татан авч, бүртгүүлэх болон ашиглах үед өөрийн мэдээллийн нууцлалыг хангах үүрэгтэй болохыг сануулах бөгөөд хэрэглэгчтэй байгуулах гэрээнд дараах нөхцөлийг тодорхой тусгасан байна. Үүнд:

a. Аппликейшнд хандах нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц кодыг гуравдагч этгээд дамжуулахгүй байх.

b. Хэрэглэгчийн гүйлгээний нууцлалын тохиргоог өөрчилсөн тохиолдолд тухайн өөрчлөлтөөс үүдэн бий болсон, өөрөөс хамаарсан асуудал, үр дагавар, хохирлыг бие даан хариуцах.

c. Нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц кодоо үрэгдүүлсэн, хулгайд алдсан, өөрийн тусгай нууцлалыг тань, бусдад нээлттэйгээр бүү хадгалах.

d. Аппликейшний программын ямар ч гүйлгээг бусдад хамгаалах, бусдаас хамгаалах гэхэд гуравдагч этгээдэд зорилгоор гаргахгүй.